Wednesday, February 12, 2014

Библийн сургалтын төвийн номын санд зочлов



2014-2-7-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сансар хороололд орших Библийн сургалтын төвийн номын санд зочилж, номын санч Э.Уугантуяатай уулзаж ярилцсан тэмдэглэлийг уншиж, санал бодлоо солилцоорой. Гялайлаа.
Тэмдэглэл
Номын сан руугаа орохын өмнө улавч авч өмсөж ордог нь хэдийгээр 200 орчим буюу цөөн хүнд үйлчилдэг гэдгээр болж байна гэж хэлж болох ч, аливаа номын сан нь тусгай фонд, тусгайлсан үйлчилгээний танхим руугаа уншигч үйлчлүүлэгчийг ингэж оруулах нь шалыг цэвэрхэн байлгах төдий бус ямар давуу талтай болохыг Номын санч Э.Уугантуяа болон энэ номын сангийн уншигч, үйлчлүүлэгч, энэ сургуулийн ажилтануудаас асууж мэдэхийг зориорой.
Улавчийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай бэлтгэсэн төдийгүй, гутлаа тайлж "тавчик" өмсөөд орох боломжийг хүртэл тооцон бэлтгэжээ.
Мөн хаалга дээрх хаяг, санамж бичгийг дээд талд нь Монгол хэл дээр, доод талд нь Англи хэл дээр бичсэн байгаа нь содон сайхан, бахархмаар харагдлаа.

Энэ номын сангийн ном бүрдүүлэлт, техник ажиллагаа, ном олгох үйлчилгээ гэх мэт номын сангийн үйлчилгээнүүд болон нэмэлтээр хувилах, хэвлэх үйлчилгээ гэх мэт бүгдийг 150 гаруй байнгын оюутанууд, хөдөө орон нутгаас библийн түр сургалтаар хүрэлцэн ирэгсэд, зочиддоо өнөөдрийн байдлаар нэг номын санч хариуцан гүйцэтгэдэг мэт харагдавч, номын сангийнхаа зарим үйлчилгээнд сургуулийн захиргаанаас зөвшөөрч, батлагдсан хуваарийн дагуу оюутанууд цагаар ажилладаг, улмаар тухайн оюутан сургалтын төлбөртөө хөнгөлөлт авдаг зэрэг нь бахархууштай байлаа. Нөгөө л Монгол улсын засгийн газрын бодлогод байнга тусгагдаж байдаг Хүний хөгжил, Цагийн ажил, Иргэдээ дэмжье гэх мэт заалтууд энэ сургуульд хэдийнээ хэрэгжиж ямар үр дүнд хүрснийг мөн л лавлан асуугаарай.
Номын сангийн үйлчилгээнд сайн дурын номын санчдыг бэлтгэж оролцуулах нь тогтмол зардлыг багасгахын төлөө бус номын сангийн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн хувь хүний төлөвшилт, нийгмийн харилцаанд үр дүнтэй гэж би боддог.

Хандив туслалцаагаар ирсэн төдийгүй сургалтанд ашиглахаар худалдан авсан номыг чөлөөт сонголттой тавиурт байрлуулж, уншигч үйлчлүүлэгч нар чөлөөтэй сонгон авах боломжтой байлгадаг нь үнэхээр л хүний сонгох эрхийг дээдэлсэн, мөн лавлагаанд хэрэглэгдэх номыг номын санчийн шилэн өрөөний тавиурт байрлуулсан нь зөв зохион байгуулалт байна. Мөн модон тавиуруудыг ашигладаг нь орчноо дулаан болгож, уншигчийн ширээ нь гэрэлтүүлэгтэй, нэг уншигч нөгөөдөө саад болохгүй байхаар жижиг хаалттай, мөн бүлгээр ажиллах зориулттай том ширээ, дундах таримал цэцгүүд нь уншлага-үйлчилгээний танхимыг дулаан тохилог болгож чаджээ.



Чөлөөт сонголттой тавиурт байрлуулсан олон хувьтай номуудаас гэрээр олгодог бөгөөд, гэрээр олгохгүй номыг “улаан гурвалжин, улаан дөрвөлжин” наалтаар онцолж өгдөг нь уншигч-үйлчлүүлэгчдэд  танихад хялбар болгожээ.


Цөөн хуудастай товхимол, цуврал гарын авлагуудыг зориулалтын холбож наадаг скоч маягийн наалтаар нийлүүлж, улмаар нэг ном шиг болгож компьютерийн системдээ бүртгэдэг нь таалагдлаа.




Үйлчилгээндээ Book Systems компанийн Concourse програм хангамжийг ашигладаг нь өнөөдрийн хэрэгцээг нь хангадаг юм байна. Цаашид номын сангийн үйлчилгээ өргөжихийн хэрээр энэ програмынхаа онлайн хувилбарыг ашиглах боломжтой юм байна.


Бэгзсүрэнгээс зөвлөмж, мэдээлэл
-    Хувилах үйлчилгээний төлбөр тооцоог автоматжуулах боломж байдгийг ашиглаарай, Тайваны Үндэсний номын санд 2011 онд зочлох үед нэг давхар нь тэр чигээрээ 20 гаран хувилах машиныг уншигчид нь өөрсдөө ашиглаж байгааг, тэр дунд сайн дурын туслагч-номын санч нар туслалцаа хэрэгтэй уншигчдад туслах, хувилах машиныг ашиглах картын эрхийг нь сунгаж өгөх гэх мэтээр туслаж байсаныг сануулж мэдээллээ.
-    2010 онд АНУ-ын Конгрессын номын сангийн каталогжуулалтын тасагт зочлох үедээ  номын сангийн програмдаа гадаад номуудыг бүртгэхдээ, тухайн хэлээр нь бичих гэж зорихоос илүү латин галигын стандартаа баримталж галиглаж бүртгээд, харин хэрэглэгч хайлтыг эх хэлээрээ бичихэд компьютерийн систем нь латин-эх хэл гэсэн хөрвүүлэлтийг автоматаар хийдэг болохыг энэ номын санд тулгарсан Солонгос хэл дээрх номоо Concourse програмдаа яаж бүртгэх вэ гэсэн асуудлыг шийдэхэд ашиглах боломжтой.
-


Дэлгэрэнгүй мэдээлэл
- Book Systems компанийн Concourse програм хангамж


Санамж: дээр дурдагдсан мэдээлэл нь энэхүү номын сангаар зочлох үед яригдсан, харсан, ойлгож мэдсэн зүйлс тул эрхэм таныг зочлох үед өөрчлөгдсөн байж болно.

No comments:

Post a Comment