Wednesday, February 12, 2014

Номын санч нартайгаа ярилцахаар шийдлээ

2010.10.4 өдөр, АНУ-ын Мэрилэнд мужын Балтимор хот дахь
Enoch Pratt Free номын сангийн удирдах ажилтан,
State Library for Resource Center болон
Central Library-ийн chief Wesley Wilson-ийн өрөөнд
Монгол улсад орчин үеийн номын сан үүсч хөгжөөд 90 гаруй жил өнгөрч байгаа хэдий ч номын санч гэдэг мэргэжлийнхэн ярьдаг тогтмол ТВ, радио, хэвлэл мэдээллийн нэвтрүүлэг тун ч олдохооргүй байна.

Мэргэжлийнхэнийхээ хүрээнд түгээгддэг, Монголын Үндэсний номын сангаас эрхлэн гардаг Номын санч сэтгүүл болон хэд хэдэн ТВ-ийн номтой холбоотой нэвтрүүлэг л байх шиг байна? Энэ талаар миний мэддэггүйг нэмж хэлж өгч туслаарай, эрхэм уншигч минь ээ?

Монголын номын санчид 10 минутанд юуг багтааж ярьж чаддагыг харуулцгаая!

Энэхүү блогт Ж.Бэгзсүрэн миний хүсэлтээр,  миний зочлон очсон номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан нь ажил мэргэжлийнхээ талаар ярилцсан нь нийтлэгдэхээс гадна Хэрвээ та аль нэг номын санд ажилладаг, номын санч мэргэжилтэй бол өөрийнхөө 10 хүртэлх минутын ярилцлагын видеог эсвэл текстээ илгээж, мөн нийтэлж болно.

7 хоног бүхэн хэн нэгэн номын санчтай ярилцах хүсэлтэй байна. Хэрвээ эрхэм номын санч та Ж.Бэгзсүрэнтэй ярилцахыг хүсвэл
- 99861326 утас,
- mcl_begee[et]yahoo.com имэйл, эсвэл 
- https://www.facebook.com/groups/librarians4mongolia/  Номын санчдын онлайн өрөөнд очиж уулзаарай.

Бидний ярилцлагын сэдэв:
- Өөрийгөө болон номын сангаа товч танилцуулаарай
- Ажлын туршлага, ололт амжилтаараа бахархаарай
- Уншигч, үйлчлүүлэгч иргэд таниар болон танай номын сангаар хэрхэн бахархаж байсныг дурсаарай
- Санал санаачлага, хийх бүтээх хүсэл эрмэлзлэлээ дэлгэцгээе

Ердөө л ингэж ярилцахад Номын санч мэргэжлийн ач холбогдол, нийгмийн үнэлэмж өсөхөд эерэгээр нөлөөлнө гэж муйхарлаж бодсон Ж.Бэгзсүрэн би 1998-2012 онуудад Улаанбаатар хотын нийтийн төв номын санд мэдээллийн технологи хариуцан ажиллахдаа номын сангийнхаа шугамаар 9 улсад 11 удаа очиж, тухайн улсын ард иргэдийн мэдээлэл олж авах эрх чөлөөнд бахархан, улмаар энэ бодол сэтгэлээ гээлгүй энэхүү ажлыг хийж эхэллээ.

Миний өчүүхэн санал, санаачлагыг бүхий л байдлаар дэмжих эрхэм танд Гялайлаа.

No comments:

Post a Comment