Блог/Блогчны тухай

Блогийн тухай 

Зорилго
- Номын санч гэдэг мэргэжлийн ач холбогдол, нийгмийн үнэлэмжийг өсгөхийн тулд Номын санчдын өөрийгөө танилцуулах ажлыг дэмжих
- Монголын номын сангуудын хөгжилд хувь нэмэр оруулахын тулд Номын санчдын чадварыг нэмэгдүүлэхэд туслах

Шалтгаан
   Монгол улсад орчин үеийн номын сан үүсч хөгжөөд 90 гаруй жил өнгөрч байгаа хэдий ч номын санч гэдэг мэргэжлийнхэн ярьдаг тогтмол ТВ, радио, хэвлэл мэдээллийн нэвтрүүлэг тун ч олдохооргүй байна.
   Мэргэжлийнхэнийхээ хүрээнд түгээгддэг, Монголын Үндэсний номын сангаас эрхлэн гардаг Номын санч сэтгүүл болон хэд хэдэн ТВ-ийн номтой холбоотой нэвтрүүлэг л байх шиг байна? Энэ талаар миний мэддэггүйг нэмж хэлж өгч туслаарай, эрхэм уншигч минь ээ?

Нийтлэлийн бодлого
   Монголын номын санчдын 10 минутын ярилцлага нь номын санч гэдэг мэргэжлийн нийгмийн үнэлэмж, бахархалыг дээшлүүлж, улмаар номын сан нь үйлчлүүлэгчийнхээ
- мэдээлэл авах эрх чөлөөг дээдэлдэг,
- бие даан суралцах, насан туршдаа суралцах орчин нь болдог,
- бие хүний нийгмийн төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тусалж чиглүүлж үйлчилдэг байгууллага болохыг бид харах болно.
   Номын сангийн дээрх үндсэн үүрэг, зорилгыг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх цагийг наашлуулахын тулд эрхэм номын санчийн, номын сангийн ажилтаны өөрийгөө илэрхийлэх оролцоо шаардлагатай байгааг онцолж авч үзлээ.

1. Тухайн номын санчтай 10 минутанд дараах 4 асуултын дагуу ярилцаж видео бичлэг хийж, youtube-ийн онлайн санд байрлуулна.
- Өөрийгөө болон номын сангаа товч танилцуулна
- Ажлын туршлага, ололт амжилтаараа бахархана
- Уншигч, үйлчлүүлэгч иргэд энэ номын сан, энэ номын санчаар хэрхэн бахархаж байсныг дурсана
- Санал санаачлага, хийх бүтээх хүсэл эрмэлзлэлээ дэлгэнэ

2. Ж.Бэгзсүрэн би тухайн номын санд зочилж танилцсан сэтгэгдэл, ярилцсан санаа оноогоо нийтлэл болгон бичнэ.

3. Дээрх видео болон тэмдэглэл нийтлэлийг Монголын номын санчдын Онлайн өрөөнд танилцуулж, туршлага, мэдээллийг солилцуулна.

Блогийг санаачлагч, хөтлөгч миний ажлын туршлага

Хотын нийтийн төв номын сандаа хэрэгжүүлсэн ажил үйлс
  • Вэбд суурилсан Коха системийг нэвтрүүлэх ажлын багийг 2011-2012 онд удирдаж ажилласан
  • Америкийн соёл мэдээллийн төвийн Олон нийтэд чиглэсэн сургалт, уулзалтын үйл ажиллагааг уншлага-үйлчилгээний танхимаас тусад нь байлгах хүсэлтийг 2010 онд АНУ-д дадлага хийснээс хойш гаргаж, улмаар 2012 онд Хөтөлбөрийн өрөөг байгуулахад оролцсон.
  • 2010 онд Хараагүй иргэдэд зориулсан DAISY цахим номын төслийг хэрэгжүүлэх багийн гишүүн байсан
  • 2009-2010 онд Уншигч чөлөөт сонголттой фондоос сонгож авсан номоо өөртөө бүртгэхэд ПИН кодыг ашигладаг системийн програмчлалыг хийсэн
  • Номын сангийн үйлчилгээнд Австралийн Софтлинк компанийн Алиса програмын хурууны хээний системийг нэвтрүүлж, уншигчийн пластик үнэмлэхийг хэрэглэхийг болиулж, зардлыг хэмнэсэн
  • ...
  • 2007 онд Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дэмжлэгтэйгээр номын сангийн вэбийн агуулгыг Жоомла системд зохион байгуулж эхэлсэн
  • 2005 онд Номын сангийн интернэтийн холболтыг тасалдуулахгүйн тулд Мэйжикнэт ХХК-тай хамтран OPENMIX-д үнэ төлбөргүй хандах эрхийг авч, номын сангийн уншигчдад зориулсан интернэт үйлчилгээнд Монголд байрласан вэб, онлайн эх сурвалжуудыг танилцуулж эхэлсэн
  • 2003 онд Австралийн Софтлинк компанийн Алиса програмыг УИХ-ын номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд оролцсон
  • 2002 онд уншигчдад зориулсан Интернэтийн мэдлэг олгох төлбөргүй сургалтыг явуулж эхэлсэн
  • 2001 онд  номын сангийн интернэтийн төлбөрт үйлчилгээг хураамжгүй болгох анхны алхам буюу Эрх зүйн мэдээллийн төв төслийн хүрээнд 2 компьютер дээр явуулж эхэлсэн
  • 2000 онд номын сангийн вэбийг англи, монгол хэл дээр HTML кодчилолоор хийж эхэлсэн
  • 1999-2000 онд Австралийн Софтлинк компанийн Алиса програмыг үйлчилгээнд нэвтрүүлсэн

Гадаад дотоодын сургалтанд хамрагдсан байдал
  • 2011 онд Тайван улсын Тайпей, Тайшин хотуудын номын сангуудтай Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд очиж танилцсан. Дэлхийн улсууд дах Америкийн төвүүдийн ажилтануудтай туршлага, мэдлэгээ солилцсон.
  • 2010 онд Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Мэрилэнд мужын Балтимор хот дахь Enoch Pratt Free Library болон Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангуудад дадлага хийсэн.
  • 2010 онд EIFL.net байгууллага болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд Словен улсын Любляна, хотуудын номын сангуудтай танилцсан. Хотын нийтийн төв номын санд хэрэгжүүлэх Хараагүй иргэдэд зориулсан DAISY цахим номын төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бусад орны төлөөлөгчидөөс суралцсан.
  • 2009 онд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас 10 ажилтанаа БНХАУ-ын 4 номын сангуудтай танилцуулах ажлын айлчлалыг ахлаж явсан.
  • 2005 онд Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд International Visitor’s Program хөтөлбөрөөр АНУ-ын 5 муж улсын төрөл бүрийн 40 гаруй номын сан, байгууллагууд, мэргэжилтэнүүдтэй уулзаж, туршлага судалсан.
  • 2005 онд Asian Development Bank Institute, Colombo Plan Staff College хамтран Энэтхэг улсад  зохион байгуулсан Managing Sustainable e-Community Centers сургалтанд оролцсон Монголын 2 төлөөлөгчийн нэг нь болсон.
  • 2003 онд Tactical Tech Collective and Mi2, with the support of the Open Society Institute and the Omidyar Foundation, Vis, Croatia хамтран Хорват улсад зохион байгуулсан Summer Source Camp: Open Source Software for Citizen's Open Society арга хэмжээнд Монголоос оролцсон 3 оролцогчийн нэг байсан.
  • 2001 онд COLPI organization, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан)-аас Унгар улсад зохион байгуулсан Advanced Training for Law Librarians Program сургалтанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа төлөөлөн оролцсон.
  • 2000 онд Soros foundation in Hungary and Mongolian Foundation for Open Society (Soros foundation) хамтран Латви улсад зохион байгуулсан Training for Law Librarians сургалтанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа төлөөлөн оролцсон.
  • 1999 онд UNESCO and Center of Scientific and Technological Institute Mongolia хамтран Улаанбаатар хотод зохион байгуулсан Training of Trainers Course on ICT applications in library and information management сургалтанд оролцсон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажилтануудын нэг байсан.
  • 1999 онд Mongolian Foundation for Open Society (Soros foundation)-аас Улаанбаатар хотод зохион байгуулсан Electronic Publication сургалтанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа төлөөлөн суралцсан.

No comments:

Post a Comment